Орлого

Та wallet цэснээс сонгосон валютын арын Орлого гэсэн товчлуур дээр дарж орлогын дүнгээ оруулан орлого хийх боломжтой.

МӨНГӨн ТЭМДЭГТийн орлого
Мөнгөн дүнгээр орлого хийхэд ямар нэгэн шимтгэл хураамжгүй.
Мөнгө угаалтын эсрэг бодлогын дагуу таны дансны баталгаажилтын түвшнээс шалтгаалан мөнгөн дүнгээр орлого хийхэд өдрийн болон сарын лимиттэй байдаг ба доорх хүснэгтээс харна уу.

Нэг өдөрт хийх орлогын дээд хэмжээ
Мөнгөн тэмдэгтБаталгаажилтын түвшинДүн
ӨдрийнСарын
ТөгрөгТүвшин IБоломжгүй
Түвшин II300,000,000 төгрөг хүртэл800,000,000 төгрөг хүртэл
Түвшин III500,000,000 төгрөг хүртэл2,000,000,000 төгрөг хүртэл
Ам.долларТүвшин IБоломжгүй
Түвшин II50,000 ам.доллар хүртэл300,000 ам.доллар хүртэл
Түвшин III100,000 ам.доллар хүртэл800,000 ам.доллар хүртэл

Мөнгөн орлого хийх үед та Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны ухаалаг утсан дээрх тухайн банкны аппликэйшн дээрх QPAY цэсээр орлого хийнэ. Хийх заавартай танилцах бол ЭНД дарна уу!

Дээрх банкны данснаас бусад банкны данс болон өөр хэлбэрээр орлого хийх боломжгүй.

Крипто валютын орлого

Та wallet цэснээс сонгосон валютын арын Зарлага гэсэн товчлуур дээр дарж орлогын дүнгээ оруулан орлого хийх боломжтой. Та криптовалютаар орлого хийхэд ямар нэгэн шимтгэл болон лимитгүй бөгөөд доорх хүснэгтэд буй криптовалютаар орлого хийж болно.

ТөрөлШимтгэлЛимит
Bitcoin (BTC)ШимтгэлгүйХязгааргүй
Ethereum (ETH)ШимтгэлгүйХязгааргүй
Litecoin (LTC)ШимтгэлгүйХязгааргүй
Dashcoin (DASH)ШимтгэлгүйХязгааргүй

Дээрх жагсаалтад байгаагаас өөр төрлийн криптовалютаар орлого хийх боломжгүй.