НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Сүүлд шинэчилсэн огноо: 2018 оны 01-р сарын 22

Энэхүү Нууцлалын Бодлого нь "Дижитал Эксчэйнж Монголиа" ХХК (цаашид "Компани" гэж нэрлэх) Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, дамжуулах, хамгаалах тухай баримт бичиг юм. Компани нь https://trade.mn/ вэбсайт болон мобайл аппликэйшн (хамтад нь "Үйлчилгээ" гэж нэрлэх)-д бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн нууцлалыг энэхүү баримт бичигт зааснаар хадгалж, хамгаална. Мөн Компани нь хэрэглэгчийн мэдээллийг уг нууцлалын бодлогод заасны дагуу хэрэглэх эсхүл дамжуулна.

Компани нь энэхүү нууцлалын бодлогод тусгасанаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Платформыг хэрэглэж байгаа бол Таныг уг нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Компани нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай энэ бодлогын дээд хэсэгт байрлах Сүүлд шинэчилсэн огноог өөрчлөх болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ. Тухайлбал: вебсайтаар дамжуулан мэдэгдэл байршуулах эсвэл имэйлээр мэдэгдэл илгээх зэрэг байж болно.

  • МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

    Хэрэглэгч өөрөө өгөх мэдээлэл: Бид таныг платформд бүртгүүлж, платформыг ашиглах явцад мэдээллийг цуглуулдаг. Жишээлбэл: бүртгүүлэх, орлого, зарлагын гүйлгээхийх, арилжаа хийх, санал асуулгад оролцох, манай олон нийтийн хуудсуудад мэдээ нийтлэх эсхүл бусад хэлбэрээр бидэнтэй харилцах үед таны мэдээллийг цуглуулдаг.
    Танаас дараах төрлийн мэдээллийг авч болно. Үүнд:
    ● Таны овог, нэр, шуудангийн хаяг, утасны дугаар, имэйл хаяг зэрэг холбоо барих мэдээлэл.
    ● Банкны дансны дугаар, зээлийн картын дугаар, криптовалютын дансны мэдээлэл зэрэг санхүүгийн мэдээлэл.
    ● Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспортын дугаар зэрэг улсаас олгосон биеийн байцаалтын мэдээлэл.
    ● Таны төрсөн он сар өдөр, хүйс, ажил мэргэжил, ажил эрхлэлтийн байдал болон таны өөрөө өгсөн бусад мэдээлэл гэх мэт хувийн мэдээлэл зэрэг хамаарна.

    Бусад эх сурвалжаас авсан мэдээлэл: Мөн бид бусад эх сурвалжаас мэдээлэл авч, платформоор дамжуулан цуглуулсан мэдээлэлдээ нэгтгэн оруулж болно. Тухайлбал, биеийн байцаалт шалгах үйлчилгээ үзүүлэгч зэрэг гуравдагч этгээдээс таны хувийн мэдээллийг авч болно.

    Автоматаар цуглуулах мэдээлэл: Таныг Платформд нэвтрэх, ашиглах үед бид дараах мэдээллийг автоматаар цуглуулна. Үүнд:
    ● Арилжааны мэдээлэл: Бид Платформоор дамжуулан таны хийсэн арилжааны тухай мэдээлэл, үүнд арилжаатай холбоотой гарсан хөрөнгө, хийгдсэн арилжааны төрөл болон гүйлгээний бусад мэдээлэл хамаарна.
    ● Байршлын мэдээлэл: Танаас урьдчилан зөвшөөрөл авсны дагуу мобайл аппликэйшнүүдэд хандах буюу ашиглах үед бид таны мобайл төхөөрөмжөөс байршлын мэдээллийг авч болно.
    ● Төхөөрөмж ба Бүртгэлийн мэдээлэл: Бид таны платформд холбогддог компьютер, мобайл төхөөрөмжийн мэдээллийг авах ба үүнд төхөөрөмжийн дугаар, мобайл сүлжээний мэдээлэл, үйлдлийн системийн төрөл, ашигладаг интернэт хөтөчийн төрөл багтана. Мөн бид таны Платформын ашиглалт, хандалтын цаг хугацаа, үзсэн хуудас, IP хаяг, бусад стандарт вэб хөтөчийн өгөгдөл, мөн манай вэбсайтад нэвтрэхээс өмнө болон нэвтэрсний дараа үзсэн хуудас зэрэг мэдээллийг бүртгэдэг.
    ● Күүки ба ижил төстэй хянах технологиуд: Таныг платформыг ашиглах үед бид күүки, пиксел тэмдэглэгээ, вэб дохио болон бусад хянах технологийг ашиглантаны тухай мэдээлэл авч болох бөгөөд мөнүүнд манай Платформд хийсэн хайлтын тухай мэдээлэл багтана.

  • МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ

    Бид таны мэдээллийг дараах байдлаар ашиглаж болно. Үүнд:
    ● Платформын үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэхэд;
    ● Арилжаа хийх, таны арилжааны талаар мэдэгдэл илгээхэд;
    ● Платфлорм дахь таны дансуудыг удирдах, техникийн мэдэгдэл, шинэчлэлт, аюулгүй байдлын анхааруулга, дэмжлэг болон удирдлагын мэдээ илгээхэд;
    ● Маргаан шийдвэрлэх, хураамж төлбөр авах, техникийн асуудлуудыг шийдэхэд;
    ● Хориотой байж болзошгүй эсвэл Хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, Үйлчилгээнийнөхцлийг мөрдүүлэхэд;
    ● Платформыг хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх, хэмжих, сайжруулахад;
    ● Компанийн өмнөөс мессеж, имэйлээр маркетингийн болон сурталчилгааны санал явуулахад;
    ● Таны хэрэгцээг ойлгох, илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд таны хувийн мэдээлийг бусдаас олж авсан мэдээлэлтэй холбох буюу нэгтгэхэд;ын мэдээ илгээхэд;
    ● Маргаан шийдвэрлэх, хураамж төлбөр авах, техникийн асуудлуудыг шийдэхэд;
    ● Хориотой байж болзошгүй эсвэл Хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, Үйлчилгээнийнөхцлийг мөрдүүлэхэд;
    ● Платформыг хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх, хэмжих, сайжруулахад;
    ● Компанийн өмнөөс мессеж, имэйлээр маркетингийн болон сурталчилгааны санал явуулахад;
    ● Таны хэрэгцээг ойлгох, илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд таны хувийн мэдээлийг бусдаас олж авсан мэдээлэлтэй холбох буюу нэгтгэхэд;

  • МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ

    Компани таны өгөгдлийг боловсруулах бөгөөд таны мэдээллийг боловсруулуулахаар бусад этгээдэд шилжүүлэхгүй.

    Платформд хандсан, нэвтэрсэн, ашигласан эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө та Монгол улсад болон бусад улс орон руутаны мэдээллийг дамжуулах, шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно. эсхүл бусад хэлбэрээр бидэнд мэдээлэл өгснөөрөө та Монгол улсад болон бусад улс орон руутаны мэдээллийг дамжуулах, шилжүүлэхийг зөвшөөрч байгаа болно.

  • МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ

    Бид таны талаар цуглуулсан хувийн мэдээлэл болон бусад мэдээллийг дараах тохиолдлуудад Компанитай хамтран ажиллах гэрээтэй бусад этгээдэд дамжуулж болно.

    1. Компанийн өмнөөс маркетингийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээ үзүүлэгчдэд;

    2. Арилжаа хийх,дансны бүртгэл хөтлөх, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэх эсхүл хуулийн дагуу мөрдөн шалгалт хийхэд оролцох зэрэг зорилгоор дамжуулж болно. Жишээлбэл, бид өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор таны мэдээллийг дараах байдлаар дамжуулж болно. Үүнд:
    ● Таны орлого, зарлагын гүйлгээ хийх үед таны данс байгаа банкинд таны данс идэвхитэй эсэх, данс баталгаажсан эсэх талаар мэдээлэл өгөх.
    ● Бидний өмнөөс ажил гүйцэтгэхэд таны мэдээллийг авсан байхшаардлагатай зөвлөх болон бусад үйлчилгээ үзүүлэгч нарт. Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид нь залилангаас урьдчилан сэргийлэх, технологийн үйлчилгээ үзүүлэх зэргээрбидний бизнесийн үйл ажиллагаанд оролцдог.
    ● Таны мэдээллийг нээлттэй болгох нь бодит хохирол, санхүүгийн хохирлоос урьдчилан сэргийлэх, сэжигтэй хууль бус үйлдлийг мэдээлэх, үйлчилгээний нөхцөл, бусад заавар, дүрэм, журмыг зөрчсөн эсэхийг шалгах болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд бид өөрсдийн дүгнэлтэнд үндэслэн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд.
    ● Компани нэгдэх, нийлэх, хөрөнгийг зарах,компанийн бүх эсхүл зарим хэсгийг өөр компанид худалдах, санхүүжилт болгон оруулах хэлэлцээртэй холбогдуулан, эсхүлтус хэлэлцээрийг хийх явцад.
    ● Таны зөвшөөрлөөр эсвэл таны заавраар.

    3. Хэрэв Компани хууль, эрх зүйн үүргээ биелүүлэхийн тулд таны мэдээллийг задлах эсхүл хуваалцах үүрэг хүлээсэн бол.

    Компани нь хэрэглэгчидээ таних, залилан мэхлэх үйл ажиллагаанд хяналт тавихад дэмжин ажилладаг гуравдагч этгээдэд дамжуулах, мөн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор таны мэдээллийг хадгалж, ашиглах боломжтойг анхаарна уу.

    Мөн бид нэгдмэл сонирхолтой компани эсхүл нэгдмэл сонирхолтой бус гуравдагч этгээдүүдтэй таны мэдээллийг өөр мэдээллүүдтэй нэгтгэн бүлэглэсэн хэлбэрээр эсхүлтаныг танихад ашиглах боломжгүй, эзэн нь тодорхойгүй байдлаардамжуулж болно.

  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ

    Бид таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд аюулгүй байдлын зохих үйл ажиллагаа, дотоод журмыг хэрэгжүүлдэг. Мөн таны мэдээллийг биет, техникийн болон мэдээллийн удирдлагын бодлогын дагуу аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хамгаалдаг. Тухайлбал бүх ажилтан таны мэдээлэлд хандах эрхгүй бөгөөд зөвхөн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр тусгайлан томилсон ажилтан хандах зэргээр журамлан зохицуулдаг.

  • МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ СОНГОЛТУУД

    Дансны мэдээлэл
    Та өөрийн данс руу нэвтэрч, хувийн мэдээллээ шалгаж, шинэчилж болох мэдээллүүдээ шинэчлэх боломжтой. Хэрэв та дансаа хаахыг хүсвэл support хэсгээр холбогдоно уу. Харин хэрэв та дансаа хаасан бол бид хуульд заасны дагуу эсхүл нэхэмжлэл барагдуулах, маргаан шийдвэрлэх, гарсан асуудлыг залруулах, аливаа мөрдөн шалгах ажиллагаанд туслалцаа үзүүлэх, залилангаас урьдчилан сэргийлэх болон Үйлчилгээний нөхцлийг хэрэгжүүлэх зэрэг зүй ёсны бизнес үйл ажиллагааны шаардлагаар таны мэдээллийг хадгалж болно.

    Харилцаа холбоо
    Та Компаниас илгээж сурталчилгааг хүлээн авахаас татгалзаж болно. Та мөн онлайн дансны тохиргооны тусламжтайгаар өөрийн цахим харилцааны тохиргоог өөрчилснөөр мэдээлэл илгээх имэйлийг хүлээн авахаас татгалзаж болно. Та сурталчилгаа хүлээн авахаас татгалзсан байсан ч, бид таны дансны тухай эсхүл бизнесийн харилцаатай холбоотой мэдээллийг танд илгээж болно.

    Байршил
    Манай мобайл аппликэйшнүүд таны зөвшөөрлөөр мобайл төхөөрөмжөөс таны байршлын нарийвчилсан мэдээллийг цуглуулж болно. Хэрэв Та уг зөвшөөрлөө зогсоохыг хүсвэл төхөөрөмжөөсөө програм устгах зааврын дагуу мобайл аппликэйшныг устгаснаар байршлын мэдээлэл авахыг зогсоож болно.

    Күүки
    Бид нэг удаагийн болон байнгын күүки ашигладаг. Таныг данснаас гарах эсвэл интернет хөтөчийг хаах үед нэг удаагийн күүкиний хугацаа дуусна. Байнгын күүки нь таны компьютер эсхүл мобайл төхөөрөмж дээр түүнийг арилгах буюу эсвэл өөрөөр заасны дагуу хугацаа нь дуусах хүртэл ажиллана. Ихэнх вэб хөтөчүүд үндсэн тохиргоо нь күүкийг хүлээн авахаар тохируулагдсан байдаг. Мөн бид таны хөтөчийн тохиргооноос хамаардаггүй байнгын күүкийг ашиглаж болох боловч эдгээр нь зөвхөн хэн болохыг баталгаажуулах, залилангаас урьдчилан сэргийлэх зориулалтаар ашиглагдана.

  • МЭДЭЭЛЭЛД НЭВТРЭХ

    Та өөрийн хувийн мэдээллийг биднээс авах эрхтэй. Тухайн мэдээлэл нь боловсруулалт, цаг хугацаа шаардлагатай тохиолдолд төлбөртэй байж болно.

  • ХОЛБОО БАРИХ

    Хэрэв танд энэхүү Нууцлалын Бодлогын талаар ямар нэг асуулт, санал хүсэлт байвал support хэсгээр бидэнтэй холбогдоно уу.