Баталгаажуулалт

Trade.mn нь данс баталгаажилтын 3 түвшинтэй

ТүвшинБаталгаажуулах мэдээлэлЭрх, хязгаарлалтХугацаа
1И-мэйл, утасны дугаар болон ерөнхий мэдээлэлЗөвхөн криптовалютаар орлого, зарлага хийж, Биткойноор бусад криптовалютыг худалдаж, худалдан авахМэдээллээ бүрэн оруулсан даруйд
2Паспорт болон хаягийн мэдээлэлКриптовалют дээр нэмээд төгрөг, доллар зэрэг валютаар орлого, зарлага хийх, арилжаа хийх24 цагийн дотор
3Ажил эрхлэлт, санхүүгийн зэрэг асуулгаар өгөгдсөн мэдээллүүдӨндөр лимиттэйгээр орлого, зарлага хийх, арилжаа хийхAML, KYC бодлогын дагуу мэдээллийн бүрэн тодруулахад шаардагдах хугацаагаар

Та баталгаажилт хийх явцдаа баталгаажилтын түвшин бүр дээр ямар мэдээлэл, бичиг баримтыг хэрхэн илгээх, бүртгүүлэх тухай дэлгэрэнгүй тайлбар, заавартай танилцах боломжтой.
Банкны дансны дугаар баталгаажуулалт

Энэ нь зөвхөн дотоодын хэрэглэгчдэд болон монголын банкинд данстай гадаад хэрэглэгчдэд хамааралтай. Түвшин бүрийн баталгаажуулалтаас гадна доллар, төгрөг зэрэг валютаар зарлага хийхийн тулд уг баталгаажуулалтыг хийх шаардлагатай.

Харилцагч өөрийн дансны мэдээллийг оруулснаас хойш 24 цагийн дотор манай байгууллагаас тухайн дансруу данс баталгаажуулах гүйлгээ хийх ба уг гүйлгээний утган дээр харагдах кодыг Данс удирдлага хэсэгт оруулан дансны баталгаажуулалт хийх боломжтой юм.

Харилцагчийн мэдээлэл болон дансны мэдээллийг хянасны үндсэн дээр баталгаажуулалт хийгдэх бөгөөд хэрэв харилцагчийн мэдээлэл зөрсөн тохиолдолд баталгаажуулалт хийх боломжгүйг анхаарна уу.

Харин гадаад хэрэглэгчдийн хувьд уг баталгаажуулалтыг хийх шаардлагагүй ба харин өөрийн нэр дээрх дансны дугаарынхаа мэдээллээ бүрэн зөв оруулах шаардлагатай. Буруу оруулсанаас үүсч болох гүйлгээ буцаагдах, өөр дансруу орох зэрэг эрсдлийг компани хариуцахгүй.