Мессежерийн line компани 10 сая долларын токенд хөрөнгө оруулах санг байгуулна

2018-08-16


Японы томоохон мессенжерийн LINE компани саяхан байгуулагдсан, өөрийн охин компани Unblock ventures-ээр дамжуулан 10 сая долларын хөрөнгө бүхий токенд хөрөнгө оруулах санг байгуулахаар болжээ.

Компаний зүгээс Лхагва гаригт сангийн талаар мэдээлсэн бөгөөд тус сан нь блокчейн технологи, криптовалютын хөгжилд түлхэц үзүүлэх зорилгоор блокчейний стартап компаниудад хөрөнгө оруулалт хийх аж. 

7-р сард Хонконгд нээгдсэн Unblock Ventures нь энэхүү хөрөнгө оруулалтын санг удирдах бол 10 сая ам.долларын хөрөнгийг LINE группын өөр нэг охин компани болох LVC корпораци дангаараа санхүүжүүлж байгаа юм байна. Ирээдүйд блокчейний зах зээлийн өсөлтөд тулгуурлаг сангийн хөрөнгө нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа талаараа компани мэдэгджээ.

Энэ хөрөнгө оруулалтын сан нь LINE-ийн криптовалютын орчинд хийж буй өргөн хүрээг хамарсан ажлын нэгээхэн хэсэг бөгөөд одоогоос сарын өмнө LINE өөрийн крипто арилжааны Bitbox платформын үйл ажиллагааг албан ёсоор нээсэн билээ.

6 дугаар сараас ажиллаж эхэлсэн TRON сүлжээний үндсэн токен болох TRX-ийг Bitbox бирж өөрийн арилжаанд нэмсэнээ мөн Лхагва гаригт зарласан. CoinMarketCap-ийн тоон үзүүлэлтээс харахад TRX-ийн ханш дээрх мэдээлэл гарсны дараа 24 цагийн дотор 12 хувийн өсөлт үзүүлсэн байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард LINE блокчейн технологийг судлах, түүний боломжит хэрэглээ, програмуудыг хөгжүүлэхэд чиглэсэн охин компанийг Өмнөд Солонгост байгуулахаар төлөвлөж байгааг CoinDesk мэдээлж байсан юм.

Эх сурвалж: 

https://www.coindesk.com/messaging-giant-line-launches-10-…/

Холбоотой мэдээлэл