Ану криптовалют арилжааны дөрвөн бирж хамтран дижитал бүтээгдэхүүний салбарын өөрөө удирдах байгууллагыг байгууллаа

2018-08-21

Gemini, Bitstamp, Bittrex болон bitFlyer USA гэсэн крипто биржүүд криптовалют зэрэг дижитал бүтээгдэхүүнд чиглэсэн өөрөө удирдах байгууллагыг байгуулж буй талаар 8 дугаар сарын 20-ны Business Insider-т мэдээлжээ.


"Виртуал бүтээгдэхүүний нийгэмлэгийн ажлын хэсэг" нэртэй шинэ бүлэг нь томоохон хөрөнгө оруулагчид крипто зах зээлд илүү тав тухтай ажиллахад туслах, салбарын стандартыг боловсруулахад чиглэх ажээ.


Шинээр байгуулагдсан нийгэмлэгийн анхны хурлыг энэ оны 9-р сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Business Insider-т дурьдсанаар тус бүлэг дараах асуудлуудыг шийдвэрлэх юм. Үүнд:


"Хөрөнгийн болон үнэт цаасны биржүүд нь нийтлэг стандарт тогтоох өөрийн байгууллагатай байдаг бөгөөд энэ нь зохицуулагчдад хамтран хариу өгдөг. Шинэ бүлэг нь хөрвөх чадварыг нэмэгдүүлэх арга замууд болон зах зээлийн үнийг хууль бусаар хөөрөгдөхөөс сэргийлэх арга замыг эрэлхийлэн, шилдэг туршлагуудыг тус салбарт нэвтрүүлэх замаар крипто ертөнцөд нэгэн ижил байдлаар үйлчилнэ" гэжээ.


Нийгэмлэгийг 2014 онд Winklevoss-ын ах дүүсийн байгуулсан bitFlyer болон Gemini, криптовалютын биржийн үйл ажиллагаа эрхлэгч Bitstamp, wallet үйлчилгээний Bittrex гэх АНУ-д байрлах криптовалютын дөрвөн бирж хамтран байгуулжээ.


Үүний зэрэгцээ, АНУ-ын хамгийн том крипто бирж "Coinbase" нь энэ бүлэгт нэгдээгүй бөгөөд "Business Insider" –ийн мэдээлснээр тус санаачлагын талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзсан байна.


Энэ зуны эхээр Winklevoss-ын ихрүүд "дижитал хөрөнгө"-ийг хадгалах, "дижитал хөрөнгө хадгалах Биржээр Арилжаалагдах Бүтээгдэхүүнтэй холбоотой бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ"-ний системдээ патент авсан.


2018 оны хавар, криптовалютын бирж Gemini зах зээлийг хянаж, зах зээлийн үнэ хууль бусаар хөөрөгдөлтөөс үүсэх үр дагаврыг бууруулахын тулд Nasdaq-тай хамтран ажиллахаа мэдэгдсэнийг 4 дүгээр сарын 25-нд Cointelegraph мэдээлж байжээ.

Эх сурвалж: https://cointelegraph.com/news/us-four-crypto-exchanges-establish-self-regulatory-association-for-digital-commodities-industry

Холбоотой мэдээлэл