Иран засгийн газрын дэмжлэгтэй криптовалютын төсөл бэлэн болсон ба удахгүй ираны төв банкнаас крипто-той холбогдох албан ёсны байр сууриа илэрхийлнэ

2018-08-27

Иран улсын Цахим Орон Зайн Үндэсний Төвөөс Засгийн Газрын дэмжлэгтэй криптовалютын төсөл бэлэн болсныг зарласан талаар Financial Tribune-т 8 сарын 25-ны өдөр мэдээлсэн байна.


Нийтлэлд бичсэнээр үндэсний дижитал валютын төслийг Ираны Ерөнхийлөгч Hassan Rouhani-ийн заавраар боловсруулжээ.


Ираны Цахим Зөвлөлийн журмыг боловсруулах асуудал хариуцсан орлогч дарга Saeed Mahdiyoun Ираны мэдээллийн сүлжээ IBENA-аар дамжуулан үндэсний криптовалютыг нэвтрүүлэх санаачлагыг идэвхтэй хэрэгжүүлж байгааг мэдэгджээ.


Mahdiyoun хэлэхдээ Ираны Төв Банкнаас 9-р сарын сүүлээр энэ асуудлаар албан ёсны байр сууриа танилцуулах болсон тул эрх баригчдын зүгээс криптовалютыг тойрсон одоогийн эргэлзээтэй байдлыг арилгах арга хэмжээг авах болно гэжээ.


2017 оны арванхоёрдугаар сард мөнгө угаахтай холбоотой асуудлыг хөндсөнөөс үүдэн одоогийн байдлаар Ираны банкууд болон зээлийн байгууллагууд криптовалютыг хориглоод байгаа юм.


Cointelegraph-ын мэдээлснээр, Иран улс АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх мөн дэлхийн хаанаас ч мөнгөн шилжүүлэг хийх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор Засгийн Газрын дэмжлэгтэй токеныг гаргаж байгаа гэдгээ баталжээ.


Венесуэл улс өнгөрөгч 2 дугаар сард засгийн газрын дэмжлэг бүхий, анхны үндэсний криптовалют болох Petro-г танилцуулсан туршлагаар Ираны Эрх баригчид наймдугаар сарын эхээр батлагдсан АНУ-ын долларын эсрэг бүрэн хориг арга хэмжээ зэрэг улс орны хэмжээнд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг арилгахын тулд блокчейн технологид анхаарал хандуулж байна.

Эх сурвалж: https://cointelegraph.com/news/iran-state-backed-crypto-draft-is-ready-central-bank-to-soon-announce-stance-on-crypto

Холбоотой мэдээлэл