Европын холбоо ил тод байдалд анхаарал хандуулан, цаашид баримтлах криптогийн зохицуулалтын талаар хэлэлцэнэ

2019-12-19


Европын Холбооны Эдийн засаг, Санхүүгийн асуудал эрхэлсэн сайд нар дижитал хөрөнгө болон зохицуулалтыг чангатгах боломжийн талаар албан бус уулзалт зохион байгуулж байгаа тухай Блүүмберг 8 сарын 29-нд мэдэгдлээ.


Блүүмбергийн хийсэн мэдээллээр оролцогчид Австралийн Вена хотод 9-р сарын 7-ны өдөр болох хуралдаан дээр ил тод биш байдал болон татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт криптовалютыг ашиглах боломжийн талаар хэлэлцэх ажээ.


Европын үнэт цаас, зах зээлийг зохицуулах хороо (ESMA)-ноос ICO-ын талаар хөрөнгө оруулагчдын ойлголт дутмаг байдал, зохицуулалтгүй санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг анхаарч үзэхийг өмнө нь анхааруулж байжээ. Мөн энэ төрлийн арилжаа нь дэлхийн санхүүгийн зохицуулалтын орчноос хамаарахгүй тул тус хуулиар хамгаалагдахгүй гэдгийг Европын үнэт цаас, зах зээлийг зохицуулах хороо онцлон тэмдэглэсэн бөгөөд энэ нь кибер халдлагын нэгэн адил үйлчлүүлэгчдийн алдагдлыг Европын Холбооны хуулиар зохицуулах боломжгүй гэсэн үг юм.


Европын Холбооны дээрх сэрэмжлүүлгийг үл харгалзан Блүүмбергээс гаргасан баримт бичигт ICO нь хөрөнгө босгох үр дүнтэй бөгөөд үр ашигтай арга замыг бий болгосон гэж тайлбарлажээ.


7-р сарын 9-ний өдрөөс Европын Холбооны тавь дахь Мөнгө угаалтын эсрэг удирдамж хүчин төгөлдөр болсон билээ. Энэхүү удирдамжаар Европын санхүүгийн хяналтын байгууллагуудын дижитал валютуудыг зохицуулах эрх зүйн орчинг тодорхойлсон. Шинэ журмаар "урьдчилсан төлбөрт картуудаар дамжуулан хийх нэргүй гүйлгээ" болон "виртуал валютын арилжааны платформууд" -ыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашиглахад чиглэгдсэн ил тод байдлын шаардлагуудыг чангатгажээ.


Гуравдугаар сард, Европын үнэт цаас, зах зээлийг зохицуулах хороо нь криптовалютууд дахь Зөрүүтэй Нөхцөлийн Гэрээ (CFDs)-нд тавигдах шаардлагыг улам чангатгасан байна. Дүрмийн дагуу хөрөнгө оруулагч нээлтийн үеэр гэрээний үнийн дор хаяж тэн хагастай тэнцэх хангалттай хөрөнгөтэй байх ёстой бөгөөд криптовалютын Зөрүүтэй Нөхцөлийн Гэрээний хөшүүргийн хязгаарыг нээлтийн үед 5: 1-ээс 2: 1 болгож өөрчлөх шаардлагатай болжээ.

Эх сурвалж: https://cointelegraph.com/news/report-eu-to-discuss-further-crypto-regulation-amid-concerns-about-lack-of-transparency

Холбоотой мэдээлэл