Мэдэгдэл

Мэдэгдэл

2018-11-28

Бид криптовалютын хадгалалт буюу Wallet-доо сүүлийн үеийн хөгжүүлэлтийг хийж, SegWit дэмждэг боллоо. Өнгөрсөн 3 сарын хугацаанд туршилт хийсний үр дүнд Wallet маань аюулгүй байдал, нууцлал зэргийн хувьд дэлхийн тэргүүлэгч биржүүд болон тэргүүлэгч wallet-уудтай адил боллоо. Ингэснээр дараах давуу талууд бий болж байна.

Үүнд: 

1. Хадгалалт, аюулгүй байдал хамгийн сүүлийн үеийн технологид нийцэх, 

2. SegWit дэмждэг бирж, wallet-уудын хоорондын шилжүүлгийн хурд тодорхой хэмжээгээр нэмэгдэж, шимтгэл буурах, 

3. Салаалалт буюу Fork хийж буй койнуудыг бүртгэх, шилжилт хийхэд хялбар болох, 

4. Шилжүүлгийг бүрэн автоматжуулах зэрэг болон бусад олон давуу талууд бий болно.


Уг сайжруулалттай холбоотойгоор BTC хаяг өөрчлөгдөх тул та бүхэн дараах зүйлсийг анхаарна уу. 

1. 2018 оны 12-р сарын 03-ны Даваа гарагт уг өөрчлөлт хийгдэнэ. 

2. Бусад төхөөрөмж, бирж болон mining машин дээр тохируулсан хаягаа шинэ хаягаар өөрчилснөөр дээрх давуу талуудыг ашиглах боломтой. 

3. 2019 оны 3-р сарын 01-ээс хойш өмнөх хаягийг ашиглахгүй тул Та бүхэн тухайн хугацаанд багтаж, шинэ хаягаа ашиглаж эхлэх шаардлагатайг анхаарна уу.