Мэдэгдэл

2019-10-14

Сайн байна уу?

Трэйд.мн бирж бүртгэлтэй криптовалютуудад технологийн болон үйл ажиллагааны стандарт шаардлага хангаж буй эсэхэд тодорхой хугацааны үечлэлтэй хяналт, шалгалтыг хийж эхэллээ. 

Биржийн стандарт шаардлагыг хангаагүй койныг бүртгэлээс хассанаар хэрэглэгчдэд үүсч болзошгүй эрсдлээс хамгаална гэдэгт итгэлтэй байна. 

Шалгуурт авч үздэг хүчин зүйлсээс заримыг нь дурьдвал: 


  • - Тухайн төслийн үйл явц
  • - Хөгжүүлэлтийн түвшин, чанар
  • - Сүлжээний тогтвортой байдал
  • - Сошиал медиа буюу эргэх холбоо
  • - Арилжааны хэмжээ, идэвхи
  • - Хэрэглэгчдийн санал хүсэлт

Анхны хяналт, шалтгалтын үр дүнд 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн 18:00 цагт дараах койнуудыг хасахаар шийдвэрлэлээ. 


  • - EOS - EOS
  • - TRX - Tron
  • - VEN/VET - VeChain
  • - DASH - Dash

Санамж:


  • - Койнууд хасагдсаны дараа бүх арилжааны түүх, захиалга автоматаар устана.
  • - Эдгээр койны зарлагын гүйлгээг 2019 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл хийнэ. 

Харилцагч Та бүхэнтэйгээ хамт криптовалютын экосистем, тогтвортой хөгжлийг хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. 


Трэйд.мн Хамт олон

2019/10/14

Холбоотой мэдээлэл