Оксфордын англи хэлний толь бичиг нь биткойны хамгийн бага нэгж болох сатоши-г нэмжээ

2019-12-18


ОКСФОРДЫН АНГЛИ ХЭЛНИЙ ТОЛЬ БИЧИГ НЬ БИТКОЙНЫ ХАМГИЙН БАГА НЭГЖ БОЛОХ “САТОШИ”-Г НЭМЖЭЭ

Оксфордын англи хэлний толь бичиг (The Oxford English Dictionary-OED) нь 10 дугаар сарын 9-нд Биткойны хамгийн бага нэгж болох “Сатоши” гэдэг үгийг нэмжээ.

OED нь өөрийн блогтоо, энэ үг нь долоон жилийн өмнө анх хэрэглэгдэж эхэлснийг онцлоод: “Сатоши гэдэг нь Биткойн гэсэн криптовалютын хамгийн бага мөнгөний нэгж бөгөөд Биткойны хөгжүүлэгчийн нууцалсан нэр болох Сатоши Накамото-ийн нэрээр нэрлэгдсэн” гэжээ.

УГ ТОЛЬ БИЧИГТ БУЙ КРИПТОД ХАМААРАЛТАЙ ҮГ ХЭЛЛЭГ

Энэ үг нь нэр хүндтэй уг толь бичигт криптотой холбоотой хамгийн сүүлд нэмэгдсэн үг юм. Гэхдээ анхных нь биш. 2013 онд “Биткойн” гэдэг үгийг нэмсэн бөгөөд биткойныг төв банкны оролцоогүйгээр гүйлгээ, шилжүүлгийг хийж болдог дижитал валют гэж тодорхойлсон байна.

Цаашлаад 2014 онд Оксфордын толь бичгийн онлайн хувилбартаа криптовалют гэдэг үгийг хүлээн зөвшөөрсөн.

Криптовалют гэдгийг “дижитал валют бөгөөд уг валютыг шинээр гаргалтыг зохицуулах, шилжүүлгийг баталгаажуулахад төв банкны оролцоогүйгээр, бие даасан байдлаар ажилладаг нууцлалын технологиудыг ашигладаг” гэж тодорхойлжээ.

Холбоотой мэдээлэл