Франц улс 2020 оны 1-р улиралд төв банкныхаа дижитал валютын туршилт хийнэ

2019-12-19

Францын Төв банк 2020 онд санхүүгийн байгууллагуудад зориулсан Төв банкны дижитал валют (Central bank digital currency-CBDC)-ын туршилт хийхээр төлөвлөж байна. Төв банкны тэргүүн

Francçois Villeroy de Galhau 2020 оны 1-р улирлын сүүлээр дижитал еврогийн туршилтыг эхлүүлэхээ 12-р сарын 04-нд зарлажээ.

Мөн уг мэдээллээ баталгаажуулан Твиттер хуудас болон Санхүүгийн гол зохицуулагч байгууллагуудтай хамт мэдэгдэл хийжээ.

ДИЖИТАЛ ЕВРОГИЙН ТЕСТ НЬ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХАМРАХГҮЙ

Энэхүү туршилт, тест нь хувийн санхүүгийн салбарын байгууллагуудыг хамруулах ба хувь хүмүүсийн төлбөр тооцоог хамрахгүй ажээ.

ЛИБРА КОЙНЫ НӨЛӨӨЛЛӨӨС СЭРГИЙЛЭХ

Цаашилбал уг төсөл нь Фэйсбүүкийн Либра койн зэрэг хувийн дижитал валютаас Франц улс тусгаар, хамааралгүй гэдгийг харуулахыг зорьж байна.

Өмнө нь уг банкны тэргүүн Villeroy сангийн сайдтайгаа Либраг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, маргаж байсан.

Зарим мэдээллээр Франц улс нь Либрагийн эсрэг байр сууриараа Герман, Итали, Испани, Нидерланд зэрэг улсуудыг тэргүүлж байна.

Холбоотой мэдээлэл