Covid-19 цар тахал нь дижитал шинэчлэлтийг түргэтгэж, аналог буюу нэг загварт орсон амьдралын хэмнэлийг өөрчилж байна

2020-06-17

Одоо эдийн засгийн үр ашиг, ил тод байдлын хэрэгцээ урьд өмнө байгаагүйгээр улам бүр нэмэгдэж, блокчэйн зэрэг шинээр гарч ирж буй технологууд нь ийм шийдэл боломж байгааг харуулж байна.

Бид одоогоор дэлхийг унтуулсаар байгаа COVID-19 цар тахалтай хамт өмнө нь тохиолдож байгаагүй цаг хугацаанд амьдарч байна. Зах зээл буурч, эдийн засгийн хувьд дэлхий гүн хямралын ирмэг дээр байна.

Эмч, сувилагч, эмийн санч, онцгой нөхцөлд ажиллаж буй үйлчилгээний ажилчид болон COVID-19 цар тахал өвчний эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй хүн бүхэн дэлхийн түүхэнд 2020 оны баатрууд болж үлдэхээр байна.

Хэдийгээр COVID-19 дэлхий нийтийг сүйрүүлж байгаа ч хамгийн их тулгамдсан асуудал нь зөв гарц шийдлийг олоход хувь хүн, засгийн газар, төрийн бус байгууллага, компаниуд хамтран ажиллаж хүн төрөлхтөн юу хийж чадахыг харуулах цаг үе ирээд байна.

COVID-19 цар тахалаар нас барсан хүний тоо дэлхийн хүн амтай харьцуулахад бага хэдий ч эдийн засгийн хувьд маш их хохирол амсаж байна.

Хөрөнгийн зах зээл түүхэнд гараагүй богино хугацааны хамгийн муу үр дүнг харуулж, орлого нь буурч, орлогогүй болсон агаарын тээврийн компаниудаас эхлээд хүнсний үйлдвэрүүд хүртэл тоолж баршгүй олон бизнес бэлэн мөнгөний хомсдолд орж байна.

Засгийн газрууд ажиллах хүчээ цомхтгох шаардлагатай тулгарсан компаниудыг татвараас чөлөөлөх, цалинг нь өгөх, ажилгүй болсон хүмүүст тэтгэмж олгох, хүнс тараах зэрэг чадах бүхнээ хийж байна.

Тэд эдгээр арга хэмжээг эдийн засгаа бүхэлд нь сүйрүүлж унагаачихгүйн тулд хийж байна. Энэ хүнд нөхцөл байдал одоогоос хэдэн жил үргэлжлэх нарийн тооцоо судалгаа тодорхой хийгдэж чадахгүй байна.

Тэгвэл бидний хийх ёстой зүйл бол одоо юу болчихсон, юу болсоор байгааг, цаашид бид юунд найдах вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.

Корона вирусын халдварт сэргийлэхийн тулд иргэдийн онлайн худалдаа, үйлчилгээ болон цахим хэрэглээ, үйлчилгээ асар хурдацтай өсөж байна.

Дижитал хэрэглээ, үйлчилгээнээс хоцорч байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд одоо үүний үр өгөөжийг ойлгож мэдэрч эхэлж байна. Энэ хямралын дараа ч үүнийг хэрэглээнээс буцааж гарах нөхцөл байдал харагдахгүй байна. Өөрийн биеэр очихгүйгээр цахим орчид бүх төрлийн үйлчилгээ авах боломж олгож байгаа финтек болон блокчэйн шийдлүүд нь тэргүүлэгч технологиуд болох нь тодорхой харагдаж байна. Мөн зайнаас ажиллахыг илүүд үзэн түүн рүү шилжиж буй бизнес эрхлэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг бид харсаар байна.

Хямралын дараа ч зайнаас ажиллуулах нь ихэнх компаниудад зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж байгааг ойлгох болно.

Мэдээж олон ажилчид дижитал амьдралын хэв маягтай танилцаж дасна, мөн тэд уламжлалт гэрээ, гэрчилгээ, төлбөрийн баримт зэрэг цаасан дээр суурилсан ажиллагаа, системийг цаашид хэрэггүй гэдгийг ойлгоно.

Зардлыг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг газар сайгүй бий болгох хэрэгцээ нь өмнө байгаагүй хэмжээгээр илүү шаардлагатай байгаа бөгөөд блокчейн технологийн шийдэл үүнийг хийх боломжтойг тод харуулж байна.

Энэ асуудал одоо ялангуяа COVID-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбартай шууд холбоотойгоор гарч байна. Олон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд тусгаарлалтад хэвээр байгаа нь өвчтөнүүдийн өвчний мэдээлэлийг олох, солилцоход эмнэлгийн ажилтнуудад хүндрэл үүсгэж байна.

Тоолж баршгүй тоо баримт цаасан дээр хэвлэгдэн шүүгээнд түгжигдсээр байна. Ийм нөхцөл байдлаар явж ирсэн түүх одоо 2020 онд үнэндээ утгагүй санагдаж байна. Энэ хүндрэлийг шийдэх нэгэн шийдлийг блокчэйн технологи олгож байна.

Шаардлагатай үед чухал мэдээллийг блокчэйн технолгид найдвартай хадгалах боломжтой. Үүний нэг шийдэл нь өвчтөний мэдээллийг блокчэйн сүлжээнд оруулсанаар мэдээллийг хайх, хадгалах, нууцлах, мэдээллийг ашиглах эрхтэй хүнд үнэн зөвөөр шууд амар хялбараар харах боломжийг олгох болно. 

COVID-19 нь урьд өмнө гарч байгаагүй сүйрлийг авчирсаар байгаа ч үүнтэй хамт бас маш том дэвшил  боломж гарч байна. Хүний дадал зуршил, хэрэглээ өөрчлөгдөж түүний даган бизнесүүд хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд дасан зохицож, засгийн газрууд ч томоохон шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ цар тахал нь нийгэмд оршиж буй цоорхой, шаардлагагүй хэрэглээг ил гаргаж байна. Магадгүй бид шинээр гарч буй технологуудад нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангахуйц, өөрчлөлт хамгийн их хэрэгтэй байгаа энэ цаг үед тэр огцом үсрэлтийн гэрч болж болох юм.


Эх сурвалж:https://cointelegraph.com/news/covid-19-accelerates-digital-innovation-and-the-breakdown-of-analogue-living


Холбоотой мэдээлэл