Savings үйлчилгээ нь хэрэглэгчдэд өөрийн виртуал хөрөнгийг тодорхой хугацаанд хадгалснаар өгөөж хүртэх боломжийг олгодог хөрөнгө оруулалтын үйлчилгээ юм.
Хэрэглэгч биржээс санал болгож буй сонголтуудаас өөрт тохирохыг сонгон үйлчилгээг идэвхжүүлснээр Savings үйлчилгээний хугацаа дуусах хүртэл виртуал хөрөнгөө ашиглах боломжгүй байдлаар өөрийн хэтэвчинд хадгалах юм.
Үйлчилгээний хугацаа дуусахад таны хэтэвчинд хадгалсан виртуал хөрөнгө болон үйлчилгээний хугацаанд ноогдох хувь хэмжээгээр урамшуулал нэмэгдэж орно.
Хэрэглэгч хүссэн үедээ үйлчилгээг цуцлах бүрэн боломжтой.
Цуцлах хүсэлт илгээснээс хойш 24 цагийн дотор үйлчилгээ цуцлагдаж таны хэтэвчинд буцаж орно.
Хугацаанаас өмнө үйлчилгээг цуцалсан тохиолдолд урамшуулал бодогдохгүйг анхаарна уу.
Боломжтой. Улирал бүрийн эцэст таны хэтэвчний үлдэгдэл болон Savings үйлчилгээ идэвхжүүлсэн хөрөнгийн нийт тоо хэмжээнд ногдол ашиг тооцогдон таны хэтэвчинд орно.
Savings үйлчилгээний хүү нь жилээр тооцсон хүү юм. Өөрөөр хэлбэл жилийн хүү гэдэг нь 365 хоногийн хүү бөгөөд таны сонгосон Savings үйлчилгээний хугацаанд буюу Жилийн хүү/365*Үйлчилгээний хоног гэсэн тооцооллоор бодит өгөөжийг тооцно.