Цагаа хэмнэ

Бид танд туслахад бэлэн

Тусламж үйлчилгээний ажилтан нь хэзээ ч Таныг төлөөлөн аливаа шалтгаанаар криптовалют болон мөнгө шилжүүлэх хүсэлт гаргахгүй гэдгийг анхаарна уу!
Cards

Түгээмэл асуулт хариултууд

01
Trade.mn хэрхэн ажилладаг вэ?

Trade.mn нь крипто валютын цахим арилжааны бирж тул биржийн арилжааны зарчимаар бүх арилжаа хийгдэнэ. Энэ нь дуудлага арилжааны зарчим, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчдийн хариу үйлдэл дээр тулгуурлан явагдана. Энэ нь идэвхтэй байгаа авах, зарах захиалгуудын ханш хоорондоо таарах үед арилжаа хийгдэнэ гэсэн ойлголт юм. Хэрэв таны оруулсан захиалгын ханш зах зээлийн ханштай таарахгүй бол ханш таарах захиалга орж ирэх хүртэл, эсвэл та өөрөө цуцалтал идэвхтэй хүлээгдсээр байдаг.

02
Крипто валют гэж юу вэ?

Крипто валют гэдэг нь blockchain технологи дээр тулгуурлан бүтээгдсэн цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагч институт,байгууллагагүй оршин байдаг цахим валют юм. Крипто валютыг хуурамчаар хийх боломжгүй ба энэ нь тоо үсгийн нууцлалтай мэдээлэл буюу криптографаар бүтээгддэг.

Крипто валютыг анх зах зээлд санал болгон гаргахдаа тодорхой хэмжээний лимит тогтоодог ба тэдгээрийг компьютер болон тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан зориулалтын програм хангамжийн тусламжтайгаар олборлох mining үйл явцаар олж эзэмшдэг. Мөн олборлох үйл явц нь тухайн крипто валютын арилжааг хянаж баталгаажуулдаг нь түүний онцлог давуу тал юм.

Биткойн бол хамгийн анхны blockchain технологи дээр суурилан бүтээгдсэн криптовалют юм. Өнөөдөр дэлхий дахинд нийтдээ 1100 гаруй крипто валют бүртгэгдэн олонулсын арилжааны платформууд дээр арилжаалагдаж байна. Нийт зах зээлийн багтаамж 150 тэрбум орчим ам доллараар хэмжигдэж байгаа ба биткойн нийт зах зээлийн 48% орчмыг дангаар эзэлдэг.

Монгол улсад крипто валют, түүнийг арилжаалах, олборлохтой холбогдсон ямар нэгэн хууль эрхзүйн зохицуулалт болон Засгийн Газрын бодлого хараахан байхгүй байгаа ч криптовалютыг худалдах, худалдан авах харилцаа нь иргэний хууль эрх зүйн зохицуулалтын дагуу явагддаг гэрээ, хэлцэлд хамаарна.

03
Цахим хэтэвч гэж юу вэ?

Цахим хэтэвч нь танд өөрийн крипто валютыг хадгалах болон солилцох боломжийг олгодог програм эсхүл техник хангамжийн хэрэгсэл юм. Крипто валютын түрийвч бүр онцгой бөгөөд шифрлэгдсэн байдаг. Та мөнгө илгээхдээ хүлээн авагчид шифрлэгдсэн зурвасыг илгээдэг гэж ойлгож болно. Зөвхөн хүлээн авагчийн крипто валютын түрийвч уг зурвасын кодыг тайлах ба тухайн мөнгийг хүлээн авах боломжтой.